Friday, May 6, 2011

Today's you're You, that's truer than true.

 
    Чиний өчигдөр юу хийж байсан, ирээдүйд юу хүсдэг чинь үнэндээ чамаас өөр хэнд ч хамаагүй. Яг өнөөдөр л юу хийж, юу өмсөж, хаагуур, хэнтэй нийлж, ямар сэтгэгдэлтэй, хэр амжилттай байгаа чинь л чи, тэр өдөр таарсан хүний чамайг дүгнэх дүгнэлт. Өөрийгөө хэн бэ, ямар хүн билээ гэдгээ мэддэггүй хүн яг байгаагаараа толинд харахад л болно. Тэгээл болоо.

 Сайн, хэрэгтэй, хит гэсэн болгоныг уншаад, хэрэглээд, хуулбарлаж амьдардаг хэт туйлширмал хүмүүс толинд өөрсдийхөө үс зүсээ л янзлах гэж хардаг байх. Тэрнээсээ болоод ямар ч зорилгогүй, юу хийж чадахаа анзаардаггүй, хэтэрхий шантрамтгай... утгагүй амьдралтай.